Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
/2024 оны 01-р сарын 21-ний байдлаар/
Мөсний үзэгдэл: Хархираа, Чигж, Хангилцаг, Хариг, голууд битүү мөсөн бүрхүүлтэй, Хариг гол тошин мөсөн бүрхүүлтэй, Баруунтуруун, Намир гол ёроолдож хөлдсөн, Түргэн гол мөсөн бүрхүүл, харзтай, Увс нуур, Хяргас нуур битүү мөсөн бүрхүүлтэй зэрэг үзэгдлүүд ажиглагдаад байна.
Мөсний зузааны хувьд: Хархираа голын мөсний зузаан 29см, Түргэн гол 22см, Хариг гол 117см, Намир гол ёроолдож хөлдсөн мөсний зузаан 30см, Баруунтуруун гол ёроолдож хөлдсөн мөсний зуаан 80см, Хангилцаг гол 34см, Чигж гол 49см, Увс нуур 52см, Хяргас нуур 25см байна.
Цаашид цаг агаар хүйтэрч голуудын мөсний үзэгдэл эрчимжих хэдий ч мөсний зузаан голын нийт уртын дагуу, нуурын толио дээгүүр харилцан адилгүй байх тул дээрх голуудаар, мал тууварлах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй мөсөн дээр тоглуулахгүй байх, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй , мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, зэргээр тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байх баталгаат гүүр гармаар гарахыг анхааруулж байна.
Анхааруулаад байхад анзаарч анзаараагүй мэт явдгаа болимоор байна. Анхааруулга бол таны амь нас эд хөрөнгийг хамгаалах гэсэн анхны оролдлого юм шүү дээ.
УЦУОШТ
УС СУДЛАЛЫН САЛБАР